Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Стандартын бус нүхэн жорлонг буулгаж, шаардлага хангасан эко 00 байгуулж эхлэв

БОАЖ-ын сайдын албан даалгаврын хүрээнд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Амарбаясгалан хийдийн дэргэдэх Ивэн голын эрэг дагуух хөрс бохирдуулагч нүхэн жорлонгийн тоог үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авч тус сумын 1-дүгээр багийн засаг дарга

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Стандартын бус нүхэн жорлонг буулгаж, шаардлага хангасан эко 00 байгуулж эхлэв
Стандартын бус нүхэн жорлонг буулгаж, шаардлага хангасан эко 00 байгуулж эхлэв. Зураг: МҮОНРТ

БОАЖ-ын сайдын албан даалгаврын хүрээнд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Амарбаясгалан хийдийн дэргэдэх Ивэн голын эрэг дагуух хөрс бохирдуулагч нүхэн жорлонгийн тоог үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авч тус сумын нэгдүгээр багийн засаг дарга, нутгийн иргэдтэй хамтарч 8-н нүхэн жорлонг буулгаж ариутгал хийж, буллаа.

Зүүнбүрэн сумын хэмжээнд 823 өрх , 83 аж ахуй нэгж байгууллага байгаагаас нийт 913 жорлон тоологдож стандарт жорлон –22 , стандарт бус жорлон – 891 , бохир усны нүх – 566 стандарт нүх - 18 , стандарт бус нүх – 325 , бохир усны нүхгүй / давхардсан тоогоор зуслан ,хаваржаа, өвөлжөө / - 223 байна.Сумын хэмжээнд стандарт болон эко жорлонг нэвтрүүлэх санал санаачилгыг дэмжиж, бохир соруулах 1 машин ажиллуулж байна.Үйлчилгээний газруудыг “Эко жорлонтой” болгох уриалга гарган ажилласнаар 2 шатахуун түгээх станц стандарт жорлонтой боллоо.

Эх сурвалж: Сэлэнгэ Голын Сав Газар

Хуваалцах