Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Стандартын бус нүхэн жорлонг буулгах аян орон даяар үргэлжилж байна

БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ-ийн албан даалгаврын хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын суурьшлын бүс дагуу Дэлгэрмөрөн голын хамгаалалтын бүсэд байршилтай айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын нүхэн жорлонгийн судалгааг гаргав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Стандартын бус нүхэн жорлонг буулгах аян орон даяар үргэлжилж байна
Стандартын бус нүхэн жорлонг буулгах аян орон даяар үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнийн албан даалгаврын хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын суурьшлын бүс дагуу Дэлгэрмөрөн голын хамгаалалтын бүсэд байршилтай айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын нүхэн жорлонгийн судалгааг гаргав.

-Судалгаагаар нийт 76 нүхэн жорлон байсан ба усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэн ажиллав.
-Мөн хамгаалалтын бүсэд байршилтай 2 нүхэн жорлонг 11 дүгээр сарын 01-ний дотор буулгах албан даалгавар өгч, 7 нүхэн жорлонг буулгаж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг иргэдийн хамт хамтран зохион байгууллаа.
-Иргэд, айл өрхүүдэд хөрс, ус бохирдуулагч нүхэн жорлонгийн хор уршиг болон байгальд ээлтэй эко 00 байгуулах талаар мэдээлэл хүргэж ажиллав.

Эх сурвалж: Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргаа

Хуваалцах