Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Станцуудад нийлүүлэх нүүрсний үнийг 10 хувиар нэмжээ

Нүүрсний уурхайнууд цахилгаан станцуудтай 2014 оны нүүрс нийлүүлэх гэрээгээ байгуулж эхэлсэн байна. Гэхдээ энэ жилээс уурхайнуудын алдагдлыг бууруулах зорилгоор нүүрсний үнэ болон тээвэрлэлтийн төлбөрийг Эрчим хүчний зохицуулах газар, ШӨХТГ-аас нэмэгдүүлэхээр болжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Станцуудад нийлүүлэх нүүрсний үнийг 10 хувиар нэмжээ
Станцуудад нийлүүлэх нүүрсний үнийг 10 хувиар нэмжээ. Зураг: МҮОНРТ

Нүүрсний уурхайнууд цахилгаан станцуудтай 2014 оны нүүрс нийлүүлэх гэрээгээ байгуулж эхэлсэн байна.

Гэхдээ энэ жилээс уурхайнуудын алдагдлыг бууруулах зорилгоор нүүрсний үнэ болон тээвэрлэлтийн төлбөрийг Эрчим хүчний зохицуулах газар, ШӨХТГ-аас нэмэгдүүлэхээр болжээ.

Тодруулбал, өнгөрсөн оны наймдугаар сараас эрчим хүчний шинэ тариф мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор энэ жил нүүрсний үнийг 10 хувиар нэмжээ.

Ингэснээр Багануурын уурхайгаас авах нэг тонн нүүрсний үнэ 20500-22500 төгрөг, Шивээ-Овоогийн нүүрс нэг тонн нь 16000-18000 төгрөг болж нэмэгдсэн байна.

Хуваалцах