Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Стив Жобсын хэрэглэж байсан автомашиныг дуудлагаар худалдана

Дэлхийн гар утас, компьютерын технологийг тэргүүлэгч АНУ-ын "Apple" корпорацыг үндэслэгч Стив Жобсын унаж, эдэлж хэрэглэж байсан автомашиныг дуудлагаар худалдахаар болжээ. 2000 онд Жобс "Apple"-ийн гүйцэтгэх захирлаар

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Стив Жобсын хэрэглэж байсан автомашиныг дуудлагаар худалдана
Стив Жобсын хэрэглэж байсан автомашиныг дуудлагаар худалдана. Зураг: МҮОНРТ

Дэлхийн гар утас, компьютерын технологийг тэргүүлэгч АНУ-ын"Apple" корпорацыг үндэслэгч СтивЖобсын унаж, эдэлж хэрэглэж байсан автомашиныг дуудлагаар худалдахаар болжээ. 2000 онд Жобс "Apple"-ийн гүйцэтгэх захирлаар дахин томилогдоод байх үедээ BMW Z8 спорт загварын автомашиныг худалдан авч байжээ. Анх Жобсд уг автомашиныг худалдан авахыг санал болгосон эрхэм нь Оракл компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан ЛарриЭллисон бөгөөд тэрээ уг автомашиныг "Apple"-ийн үндсэн өнгүүд болон гайхалтай хэлбэр дизайн шийдэлтэй хэмээн тодорхойлж өгчээ.

Үнэхээр ч, BMWZ8 нь металл өнгөтэй, тас хар савхин дотортой тухайн үеийн хамгийн загварлаг автомашины нэг байсан юм. Уг автомашинаа тэрээр 3 жил гаруй унасныхаа эцэст зарсан юм байна. Харин түүнээс уг автомашиныг худалдаж авсан хүн нь 14 жилийн дараа ийнхүү дуудлага худалдаагаар үнэ хаялцуулж зарахаар болсон байна.

2000 онд анх 129 мянган америк доллараар худалдан авч, 3 жилийн хугацаанд нийтдээ 24400 км замыг туулсан энэхүү автомашиныг мэргэжилтнүүд 300-400 америк долларын үнэд хүрнэ гэж тооцоолж байгаа аж. Дуудлага худалдааг Сотбис агентлаг зохион байгуулах бөгөөд ирэх 12 дугаар сарын 6-нд, АНУ-ын Нью-Йорк хотноо болох юм байна.

Хуваалцах