Судалгааны байгууллагуудыг сонгон шалгаруулалтанд урьж байна
Тендер шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн нэвтрүүлгийн өдөр тутмын рейтинг, зах зээлд эзлэх хувийг шинжлэх ухааны аргазүй, аргачлалын дагуу тогтмол гүйцэтгэх судалгааны байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтанд урьж байна.
Мэдээллийн алба

Огноо: 2020 оны 06 сарын 25
Тендер шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн нэвтрүүлгийн өдөр тутмын рейтинг, зах зээлд эзлэх хувийг шинжлэх ухааны аргазүй, аргачлалын дагуу тогтмол гүйцэтгэх судалгааны байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтанд урьж байна.
Тендер шалгаруулалтын дугаар: 2020.06.25 А/50
Сонгон шалгаруулалтанд оролцогч нь: Эдгээр материалуудыг заавал ирүүлнэ.
Үүнд:
- Байгууллага аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Нотариатаар баталгаажуулсан байх/
-Байгууллага аж ахуйн нэгжийн танилцуулга
- Ижил төстэй ажил үйлчилгээ үзүүлсэн танилцуулга, гэрээ, гэрээ дүгнэсэн акт
-Үндэсний хэмжээнд хийх судалгааны аргазүй аргачлалыг боловсруулсан байх
- Тухайн байгууллага нь хэвлэл мэдээллийн салбарт судалгаа шинжилгээний ажил хийж байсан туршлагатай , энэ талаар мэдлэг бүхий хүний нөөц , техник тоног төхөөрөмжтэй болохоо илэрхийлсэн мэдээлэл ирүүлсэн байх.
- Үнийн санал / НӨАТболон бусад бүх зардал шингэсэн /-ийг тус тус ирүүлнэ үү.
Материалаа битүүмжлэн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 02 -ний өдрийн 16 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар МҮОНРТ-ийн Санхүүгийн алба 70117004 /дотуур утас 2206/ дугаарын утастай холбоо барина уу.
Хаяг: БГД, 11 дүгээр хороо
Хувьсгалын зам-3 МҮОНРТ-ийн байр.
МҮОНРТ-ийн Санхүүгийн алба


















