Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Судсан дотуурх оношилгоо эмчилгээний олон улсын сургалт Монголд боллоо

Олон улсын "Outreach programme-2023" сургалтыг Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Монголын Интервеншналь Радиологийн Нийгэмлэг, Ази, Номхон далайн орнуудын зүрх судас интервеншналь,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Судсан дотуурх оношилгоо эмчилгээний олон улсын сургалт Монголд боллоо
Судсан дотуурх оношилгоо эмчилгээний олон улсын сургалт Монголд боллоо. Зураг: МҮОНРТ

Олон улсын "Outreach programme-2023" сургалтыг Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Монголын Интервеншналь Радиологийн Нийгэмлэг, Ази, Номхон далайн орнуудын зүрх судас интервеншналь, радиологийн нийгэмлэгтэй хамтран Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж байна.

Энэхүү сургалтыг Ази, Номхон далайн орнуудын Интервеншналь Радиологийн нийгэмлэг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.

Эхний сургалтыг 2020 онд Мьянмар улсад зохион байгуулсан бол хоёр дахь удаагаа Монгол Улсад зохион байгуулагдлаа.

Гурван өдрийн турш үргэлжлэсэн тус сургалтад Япон, Сингапур, Хонгконг профессорууд ирж илтгэл танилцуулахаас гадна төрийн болон хувийн хэвшлийн дүрс оношилгооны салбарын эмч, мэргэжилтнүүд оролцсон. Мөн сургалтад төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээс гадна хөдөө орон нутгийн 120 орчим эмч мэргэжилтнүүд хамрагдлаа гэж Улсын Хоёрдугаар төв эмнэлгээс мэдээллээ.

Хуваалцах