Сүхбаатар аймагт хээрийн түймэр гарч 500 орчим га талбай өртжээ
Өчигдөр 15 цаг өнгөрч байхад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Өвөрхөндийд хээрийн түймэр гарсан тухай дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ.
Мэдээллийн алба

Сүхбаатар аймагт хээрийн түймэр гарч 500 орчим га талбай өртөөд байна.
Өчигдөр 15 цаг өнгөрч байхад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Өвөрхөндийд хээрийн түймэр гарсан тухай дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ.
Түймрийг Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47-р ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хамтран цурманд оруулж бүрэн унтраажээ.
Урьдчилсан байдлаар 500 орчим га талбай шатсан гэж Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.
Эх сурвалж: ОБЕГ


















