Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар аймагт "Зуны нээлттэй уншлага " үргэлжилж байна

Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангаас "Зуны нээлттэй уншлага " хөтөлбөрт арга хэмжээг уншигчдынхаа дунд зохион байгуулж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар аймагт "Зуны нээлттэй уншлага " үргэлжилж байна
Сүхбаатар аймагт "Зуны нээлттэй уншлага " үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангаас "Зуны нээлттэй уншлага " хөтөлбөрт арга хэмжээг уншигчдынхаа дунд зохион байгуулж байна.

14 хоног үргэлжлэх уг арга хэмжээний үеэр өөрийн фондод байгаа ховор номын болон шинэ номын үзэсгэлэнг Баруун-Урт сумын Д.Сүхбаатарын талбайд хоёр өдөр гаргаж, нутгийн уугуул зохиолчдын ном бүтээлийг LED дэлгэцээр уншигчдад сурталчлан таниулах, шилдэг уншигч хүүхэд, байгууллага хамт олныг шалгаруулах, карт нээх, номын захиалга, иргэдийн санал хүсэлт хүлээж авах зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүллээ.

Мөн Баруун-Урт сумын хөдөөгийн багийн малчин өрхүүдээр явж шинэ номоор үйлчилж байгаа гэнэ.

Хуваалцах