Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ жил 16 сургууль, 22 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна
2015-2016 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 16 сургууль, 22 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
Мэдээллийн алба

2015-2016 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 16 сургууль, 22 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулдаг 9 цэцэрлэгт анги дүүргэлтийн тоог нэмэгдүүлж, сургалтыг 88 хувь болтол нэмэгдүүлж чадсан байна.
Хамрагдвал зохих 1975 хүүхдээс 1614 хүүхэд өдрийн цэцэрлэгт хамрагдаж, 125 хүүхдийг хувилбарт сургалтад хамруулж байгаа юм. Сургуулийн өмнөх боловсролын хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтэд Баруун-Урт сумын Засаг дарга М.Идэрбат, Боловсрол, соёлын газрын дарга Л.Байгалмаа, 9 цэцэрлэгийн эрхлэгч нар оролцож, авьяаслаг хүүхдүүд ая дууны эгшгэн хадгаа өргөсөн юм. ЕБС-иудын хувьд өөр өөрийн сургууль дээр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байна.


















