Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас олон тооны үхэр хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат “Г” болон Баруун-Урт сумын харьяат “Г” нар бүлэглэн урьдчилан үгсэн тохирч, тээврийн хэрэгсэл ашиглаж, гурван удаагийн үйлдлээр хулгайлж, бусдад зарж, борлуулсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас олон тооны үхэр хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас олон тооны үхэр хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Наран саран”, “Хажуу”, “Гайхамшиг” гэх газраас энэ оны 5-8 дугаар сарын хооронд иргэдийн нийт 16 үхэр хулгайд алдагдаж, 14 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарчээ. Энэ хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид баримтжуулан шалгаж, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат “Г” болон Баруун-Урт сумын харьяат “Г” нар бүлэглэн урьдчилан үгсэн тохирч, тээврийн хэрэгсэл ашиглаж, гурван удаагийн үйлдлээр хулгайлж, бусдад зарж, борлуулсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг эрдэнэт мал сүргээ байнгын хариулгатай байлгаж, сэжигтэй хүн, тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад түргэн шуурхай мэдэгдэж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Хуваалцах