Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар аймгийн Засаг дарга хилийн заставуудаа “эргэв”

Сүхбаатар аймгийн Засаг дарга, Хил хамгаалах туслах хүчний дарга Ж.Батсуурь хилийн 17 заставтаа ажилласан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар аймгийн Засаг дарга хилийн заставуудаа “эргэв”
Сүхбаатар аймгийн Засаг дарга хилийн заставуудаа “эргэв”. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Засаг дарга, Хил хамгаалах туслах хүчний дарга Ж.Батсуурь хилийн 17 заставтаа ажилласан байна. Аймаг байгуулагдсан 73 жилийн түүхэнд анх удаа хилийн заставаар тойрч, хилчдийн ахуй амьдралтай танилцаж, санал бодлыг биечлэн сонссон нь энэ аж. Түүнчлэн тэрбээр Онгон сумын иргэдтэй уулзалт хийсэн бөгөөд уулзалтын үеэр хэлсэн үгэндээ "Хүний амьдрал, төрөх, сайн сайхан амьдрах, урт наслахаар хэмжигдэнэ. Ард иргэдээ сайхан амьдруулахын төлөө, урт наслуулахын төлөө аймгийн аливаа бодлого чиглэж, ажил хийгдэж, бүтээн байгуулалт өрнөдөг юм. Бидний хийсэн ажлын үр дүн статистик тоо мэдээллээр гарч ирдэг.

Манай аймгийн хүн амын дундаж наслалт 1990 онд 64, намайг ажил авсан 2008 онд 67 байсан бол жил ирэх бүр нэмэгдсээр өнөөдөр 73-т хүрлээ. Түүнчлэн эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт ахиц гарч, улсын шилдэг аймгаар удаа дараа шалгарч буй нь та бидний хамтын зүтгэлийн гавьяа юм" гэсэн байна.

Харин аймгийн Засаг даргад иргэд малын бэлчээр, худаг усны талаарх байр сууриа илэрхийлж, санал бодлоо солилцжээ.

Хуваалцах