Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангуудад гал унтраах ангийг түр сэлгэн байршуулна
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны А/56 тоот тушаалаар зуслангийн чиглэлд үүрэг гүйцэтгүүлэх бүрэлдэхүүнийг томиллоо.
Мэдээллийн алба

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны А/56 тоот тушаалаар зуслангийн чиглэлд үүрэг гүйцэтгүүлэх бүрэлдэхүүнийг томиллоо.
Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 18 дугаар ангийг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн чиглэлд энэ сарын 15-ны өдрөөс ирэх наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл түр сэлгэн байршуулах гэнэ.
Ингэснээр зуслангийн чиглэлд иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй гал түймэр, үер усны нөхцөл байдал үүсэхэд цаг алдалгүй шуурхай хүрч үйлчилж, бэлэн байдлыг хангаж ажиллах юм.
Үйлчлэх хүрээний хувьд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан, Яргайт, Яргайтын богино, Жигжид, Өвөр гүнт, Майхан толгой, Ойн булаг, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо 100 мод, Гоодой, Шарга морьт, Хуурай мухар, Баян булаг, Хандгайтын богино, Хандгайт, Санзай, Цэргийн амралтын айл өрхүүд зэрэг болно.


















