Сүхбаатар дүүрэг архи зардаг цэг олонтой
Тиймээс архидан согтуурахтай тэмцэх, тусгай зөвшөөрөл олгох тухай хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгон шинэчлэх, Монгол Улсын “Худалдаа, үйлчилгээний газрын стандарт"-ыг дахин судлаж, ангиллыг тодорхой болгож нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран Нийслэлийн бүх хороонд амьдрах орчны газрын зураглалыг иргэдийн оролцоотой хийсэн. Уг зураглалаас харахад согтууруулах ундаагаар үйлчлэх хамгийн их цэгтэй хороо нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо бөгөөд энд 86 цэг байдаг байна. Харин Баянгол дүүргийн 13 дугаар хороонд дөрвөн цэг байгаа нь согтууруулах ундаа худалдах хамгийн бага цэгтэй хороо болж байгаа бол Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 42 цэг байна.
Энэ үзүүлэлтээс харахад Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй. Хүн амын тоотой харьцуулахад согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалддаг цэгийн тоо зарим хороодод хэтэрхий олон байна гэж холбогдох албаныхан үзэж байна. Тиймээс архидан согтуурахтай тэмцэх, тусгай зөвшөөрөл олгох тухай хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгон шинэчлэх, Монгол Улсын “Худалдаа, үйлчилгээний газрын стандарт"-ыг дахин судалж, ангиллыг тодорхой болгож нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ.


















