Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар дүүрэгт Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургууль болно

Сүхбаатар дүүрэгт энэ сарын 22-23-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургууль болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар дүүрэгт Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургууль болно
Сүхбаатар дүүрэгт Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургууль болно. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүрэгт энэ сарын 22-23-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургууль болно.

Иж бүрэн дадлага сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөгөөний дагуу өнөөдөр хоёр удаагийн бэлэн байдлын үзлэгийг амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн урьдчилсан бэлэн байдлын үзлэгээр “Яаралтай цуглар” дохиогоор ажиллан Онцгой комисс, мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах албадын жагсаалын бэлтгэл, алба хаагч нэг бүрийн үүргэвчинд байх бүрдлийг шалгаж, өмнөх үзлэгээс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгалаа гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах