Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар дүүргийн 13-р хороонд 75 ортой цэцэрлэг барина

Нийслэлийн засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 75 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барихаар шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу тус газарт байгаа таван иргэнд өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг үнэлж, 240,000,000 төгрөгийн нөхөн олговор олгохоор боллоо. Иргэдэд олго

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар дүүргийн 13-р хороонд 75 ортой цэцэрлэг барина
Сүхбаатар дүүргийн 13-р хороонд 75 ортой цэцэрлэг барина. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 75 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барихаар шийдвэрлэсэн.

Шийдвэрийн дагуу тус газарт байгаа таван иргэнд өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг үнэлж, 240,000,000 төгрөгийн нөхөн олговор олгохоор боллоо.

Иргэдэд олгох хөрөнгийг 2014 оны газар чөлөөлөх, нөхөх олговрын батлагдсан төсвөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, Иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгосон байна.

Түлхүүр үг:Сүхбаатар дүүргийн 13-р хороонд 75 ортой цэцэрлэг барина
Хуваалцах