Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийг Эрдмийн хөтөч-58” цогцолбор сургууль болгон өөрчиллөө

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 сарын 30-ны өдөр “Цогцолбор сургууль болгон өөрчлөн зохион байгуулах тухай” А/556 дугаар захирамж гаргалаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийг Эрдмийн хөтөч-58” цогцолбор сургууль болгон өөрчиллөө
Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийг Эрдмийн хөтөч-58” цогцолбор сургууль болгон өөрчиллөө. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 сарын 30-ны өдөр “Цогцолбор сургууль болгон өөрчлөн зохион байгуулах тухай” А/556 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжийн дагуу боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхэд багачуудын амьдарч байгаа орчин, хамрагдах хүрээ, сургуулийн онцлогийг харгалзан Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2016 оны 1/5145 дугаар албан бичиг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн санал хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийг “Эрдмийн хөтөч-58” цогцолбор сургууль гэж нэрийг өөрчиллөө.

Сургуулийн ангилал өөрчлөгдсөнтэй холбогдуулан сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгосон байна.

Хуваалцах