Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Сүхбаатар дүүргийн гэр хорооллын айл өрхийн эрсдэлийг үнэлж, заавар зөвлөмж хүргэнэ

НО
Нийслэлийн онцгой байдлын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар дүүргийн гэр хорооллын айл өрхийн эрсдэлийг үнэлж, заавар зөвлөмж хүргэнэ
Сүхбаатар дүүргийн гэр хорооллын айл өрхийн эрсдэлийг үнэлж, заавар зөвлөмж хүргэнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд айл өрхүүдийг гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр “Эрсдэлийг бууруулъя-Аюулгүй байдлыг хангая” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж буй. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн хэмжээнд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд нийслэлийн Онцгой байдлын газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хаш-Эрдэнэ, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Б.Угтахбаяр, "Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв" ОНӨААТҮГ-ын дарга Ц.Батдэлгэр, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, хороодын Засаг даргын ажлын алба болон иргэд, олон нийт оролцлоо.

Энэ үеэр иргэдэд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэж, аврах, гал түймэр унтраах ажиллагаанд ашиглагдаж буй багаж, техник хэрэгслийг танилцуулсан.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн хэмжээнд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн гэр хорооллын айл өрхийн аюулгүй байдлын эрсдэлийг үнэлж, заавар зөвлөмж хүргэн, зөрчлийг газар дээр нь арилгуулж ажиллах юм.

Хуваалцах