Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эрт илрүүлэг 80 хувьд хүрчээ
Мэдээллийн алба

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн хамралт нийслэлийн хэмжээнд 80 хувьд хүрчээ.
Үзлэгт хамрагдах 140,727 хүүхэд байгаа. Үүээс СӨБ, ЕБС-ийн эмчийн үзлэгт хамрагдсан 122.604, үзлэгт 113.687 хүүхэд хамрагджээ.
Үзлэгт хамрагдсан насны бүлгээр 36 сартай 72,7 хувь, зургаан настай 86,6 хувь, 11 настай 82,5 хувь, 15 настай 76,3 хувь нь хамрагджээ.
Харин дүүргээр нь үзлэгт хамрагдсан байдал
Багахангай 93,0
Багануур 90.1
Налайх 89.7
Чингэлтэй 88,4 хувь
Баянгол 85,8 хувь
Сонгинохайрхан 84,3 хувь
Сүхбаатар 78,1
Хан-Уул 77,3 хувь
Баянзүрх дүүрэг 73,3 хувьтай байгаа аж.


















