Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар дүүргийн хэмжээнд угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин ажиллаж байна

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс “Тавантолгой түлш” ХХК-ийн хяналтын ажилчидтай хамтран Монгол Улсын Засгийн газрын 2018 оны

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар дүүргийн хэмжээнд угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин ажиллаж байна
Сүхбаатар дүүргийн хэмжээнд угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс “Тавантолгой түлш” ХХК-ийн хяналтын ажилчидтай хамтран Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62, 2022 оны “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 223 дугаар тогтоол, нийслэлийн Онцгой комиссын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сайжруулсан түлш хэрэглэдэг 9, 11-20 дугаар хорооны айл өрхүүдэд өнгөрөгч баасан гарагт хяналт тавьж ажиллалаа.

Энэ үеэр дүүргийн 9, 11-20 дугаар хорооны айл өрхүүдээр орж, угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах, яндангийн шүүлтүүр, угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг газар дээр нь шалгах, зарим аж ахуй нэгж байгууллагуудад түүхий нүүрс болон зориулалтын бус утаа үүсгэгч материалыг галлагаанд хэрэглэсэн эсэхт хяналт тавьж, зөрчлийг арилгах арга хэмжээг зохион байгуулав.

Хяналт, шалгалтаар нийт 11 хорооны 14979 өрх, аж ахуй нэгж байгууллагын 10 уурын зуух, 142 байгууллага хамрагдсан бөгөөд нийтдээ 48 эргүүлийн чиглэлд олон нийтийн цагдаа, цагдаагийн алба хаагч, “Тавантолгой түлш” ХХК-ийн хяналтын ажилтан 63 дээрх үйл ажиллагаанд оролцлоо. Мөн дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс өндөрлөг цэгт дурант эргүүл тогтмол хяналт тавин ажиллаж байна гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах