Сүхбаатар дүүргийн "Нээлттэй хаалга"-ны өдөр болж өнгөрлөө
Сүхбаатар дүүргийн "НЭЭЛТТЭЙ ХААЛГА"-ны өдрөөр "Эрүүл мэнд боловсролын хяналтад-иргэн Таны оролцоо" аяны хүрээнд НМХГ-ын явуулын лаборатори, хяналтын чиглэл бүрээр үйл ажиллагаагаа танилцуулж, ажлын байрны орчин нөхцөл, бүтээгдэхүүнд хийгдэж буй шинжилгээ сорьцууд, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хү
Мэдээллийн алба

Сүхбаатар дүүргийн "НЭЭЛТТЭЙ ХААЛГА"-ны өдрөөр "Эрүүл мэнд боловсролын хяналтад-иргэн Таны оролцоо" аяны хүрээнд НМХГ-ын явуулын лаборатори, хяналтын чиглэл бүрээр үйл ажиллагаагаа танилцуулж, ажлын байрны орчин нөхцөл, бүтээгдэхүүнд хийгдэж буй шинжилгээ сорьцууд, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн, сав баглаа боодолын үзэсгэлэн гаргаж 12 төрлийн 400 гаруй сэрэмжлүүлэг, гарын авлага, номыг танилцуулан тараалаа.
Мөн хүн эмийн зөв зохистой хэрэглээ, эрүүл ахуйн зохистой дадал, нийтийн хоол худалдаа, үйлдвэр, хүүхдийн байгууллага, гоо сайхан, бассейний газруудад мөрдөгдөж буй стандарт, дүрэм, журмыг телевизороор видео хэлбэрээр нээлттэй танилцуулж иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийг шийдвэрлэж ажиллалаа.


















