Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт авто машины давхар зогсоол хийх талаар санал солилцов
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Автомат ухаалаг авто зогсоол” төслийг санаачлагч Г.Ганзориг,
Мэдээллийн алба

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Автомат ухаалаг авто зогсоол” төслийг санаачлагч Г.Ганзориг, Сөүл хотын авто зогсоолын нийгэмлэгийн инженер Бюн Ча Пак, “DALAIBADA” ХХК-ийн захирал Юнчон Чой нарыг хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтаар дүүргийн нутаг дэвсгэрт авто машины давхар зогсоол барих талаар санал солилцож, холбогдох тооцоо судалгаа, техникийн үзүүлэлтүүдийг хийхээр тохиролцов. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн орчим болон орц, гарц хаасан, авто замын үзэгдэх орчин хязгаарласан 22 байршилд 417ш тоосгон гараашийг буулгаж, газар чөлөөлөлтийг хийсэн.
Эдгээр чөлөөлсөн байршлуудад иргэд, оршин суугчдын саналын дагуу нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар дулаан болон давхар зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж бүхий тохижилт хийхээр төлөвлөөд байгаа юм гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


















