Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар дүүргийнхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав

Сүхбаатар дүүргийн удирдах ажилтнуудын 2015 оны анхны шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх шуурхайн үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын дарга Д.Баасанбат танилцуулж Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс,

НС
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар дүүргийнхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав
Сүхбаатар дүүргийнхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн удирдах ажилтнуудын 2015 оны анхны шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх шуурхайн үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын дарга Д.Баасанбат танилцуулж Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаа, Онцгой байдлын хэлтэс өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан талаар мэдээлэл хийлээ.

Дүүргийн нутаг дэвсгэр дээр хулгай, дээрэм, архидан согтуурч танхайрах гэмт хэрэг өссөн буюу нийт бүртгэгдсэн мэдээ мэдээлэл 1101, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 360 буюу 13,9 хувиар өссөн үзүүлэлттэй байв. Шилэн дансны хэрэгжилтийг ханган ажиллах тухай 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн А/566 дугаар Засаг даргын захирамжийг Төсвийн шууд захирагч нарт хүргүүлж дүүргийн www.sbd.ub.gov.mn цахим хуудсанд Шилэн данс цэсийг нэмж мэдээ, мэдээллийг байршуулахад бэлэн болжээ.

Баярын өдрүүдэд албан хаагчид хариуцлагатай эргүүл, жижүүрийн албан үүргийг гүйцэтгэж гарсан зөрчилгүй тайван байсан байна. Шуурхайн эцэст нийслэлээс энэ оныг Ажлын байр нэмэгдүүлсэн, Аюулгүй, Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулсан жил болгож байгаатай холбогдуулан төлөвлөгөө гаргаж ажиллахыг Дүүргийн удирдах ажилтнуудад Засаг даргын орлогч Л.Амарзаяа үүрэг болголоо.

Хуваалцах