Сум дундын хуулийн байгууллагуудын зөвлөгөөн боллоо
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын 1 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн
Мэдээллийн алба

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газраас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхтэй хамтран тус суманд үйл ажиллагаагаа явуулдаг хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Хамтарсан зөвлөгөөнөөр орон нутгийн шүүхийн байгууллагын “2017 оны үйл ажиллагааны тайлан”, Сум дундын прокурорын газрын “2017 онд шүүхээс цагаадсан хэрэг, эсэргүүцлийн биелэлт"-ын талаар болон холбогдох Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, Шүүх шинжилгээний хэсгийн 2017 оны үйл ажиллагааны талаарх мэдээлэлтэй танилццасан байна.
Уулзалт ярилцлагын явцад оролцогч нар шинэчлэн батлагдсан хуулиудыг практикт хэрэглэх явцад гарч буй бэрхшээлтэй асуудлуудын талаар харилцан санал солилцон асуулт, хариулт өрнүүлжээ. Дээрх зөвлөгөөнөөр 2017 онд хуулийн байгууллагуудын ажлын үр дүнг хэлэлцэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд байгууллагуудын хамтын ажиллагааг өрнүүлэх, орон нутагт түгээмэл үйлдэгддэг гэмт хэргийн нээлттэй үзүүлэх шүүх хуралдаан хийх зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.



















