Сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмын хэлэлцүүлэг болно
Тус хэлэлцүүлэг өнөөдөр 14:00 цагаас Нийслэлийн “Иргэний танхимд”-д зохион байгуулагдах юм.
Мэдээллийн алба

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж, батлуулах ажлын хүрээнд шашны байгууллага, сүм хийдийн төлөөллүүд болон иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд НИТХ-аас санаачлан хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо.
Тус хэлэлцүүлэг өнөөдөр 14:00 цагаас Нийслэлийн “Иргэний танхимд”-д зохион байгуулагдах юм.


















