Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Сүм хөх бүрд” нуурыг сэргээж, цогцолбор байгуулахад 2.5 тэрбум төгрөг зарцуулна

Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт байх "Сүм хөх бүрд"-ийн эртний түүх дурсгалт газрын экологийг сэргээж, аялал жуулчлалын бүс болгох төсөл 5 жил яригдсаны эцэст өчигдөр албан ёсоор эхэлжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сүм хөх бүрд” нуурыг сэргээж, цогцолбор байгуулахад 2.5 тэрбум төгрөг зарцуулна
“Сүм хөх бүрд” нуурыг сэргээж, цогцолбор байгуулахад 2.5 тэрбум төгрөг зарцуулна. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт байх "Сүм хөх бүрд"-ийн эртний түүх дурсгалт газрын экологийг сэргээж, аялал жуулчлалын бүс болгох төсөл 5 жил яригдсаны эцэст өчигдөр албан ёсоор эхэлжээ.

Төслийн хүрээнд "Сүм хөх бүрд"-ийн нуур бүрэн сэргэж, гадна талаар нь хашаагаар хамгаалагдаж, цэвэр бохир усны 250 метр шугам хоолой, хиймэл нуур, түүхийн музей, шилэн задгай тайз, автомашины 80 зогсоол, 4 метр хүрхрээ гээд амралт, зугаалгын төв зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэх юм.

Дээрх бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд Бүгд найрамдах Чех улсын өмнөд муж, БНХАУ-ын Хянган аймгийн мэргэжилтнүүдийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ авах ажээ.

Хуваалцах