Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сумдын нэгдсэн халаалт, өвөлжилтийн байдалтай танилцлаа

Увс аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуугаар ахлуулсан Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумын нэгдсэн халаалт, өвөлжилтийн байдалтай танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сумдын нэгдсэн халаалт, өвөлжилтийн байдалтай танилцлаа
Сумдын нэгдсэн халаалт, өвөлжилтийн байдалтай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуугаар ахлуулсан Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумын нэгдсэн халаалт, өвөлжилтийн байдалтай танилцлаа.

Дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчид гэрээнийхээ дагуу дулаанаар хэрхэн хангаж буй үйл ажиллагаа, нүүрсний нөөц бүрдүүлэлт хэрхэн байгааг шалгасан байна. Концессийн гэрээгээр сумдад нэгдсэн халаалтын ажил хийгдсэн бөгөөд Өлгий, Бөхмөрөн сумын халаалт дулааны асуудал ямар нэгэн доголдолгүй үргэлжилж байгаа бол Өмнөговь, Ховд сумдын халаалт хэвийн хэмжээнээс доогуур байсан тул сумдын болон албан байгууллагын удирдлагууд, тусгай зөвшөөрөл бүхий компаниудын төлөөллийг байлцуулан температурын горимыг мөрдөн ажиллах, хэрэглэгчдийг шаардлага хангасан дулаан эрчим хүчээр хангах, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг мөрдөх, шаардлагатай нүүрсний нөөцийг бүрдүүлэх, барилгын дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллах үүрэг даалгаврыг өгчээ.

Тус ажлын хэсэг ойрын хугацаанд бүх суманд ажиллах бөгөөд сумдын нэгдсэн халаалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид хэрхэн ажиллах талаар заавар зөвлөгөө өгөх бөгөөд сумдад ажиллаж дууссаны дараа Улаангом хотноо сумдын удирдлагууд, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын удирдлагуудыг хамруулсан нэгдсэн зөвлөгөөн хийх юм байна.

Хуваалцах