Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сумдын сургууль, цэцэрлэгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, зөвлөмж боловсрууллаа

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас “Сургууль цэцэрлэгийн гамшгийн эрсдэлийг бууруулах” нэгдсэн арга хэмжээг сумдад зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сумдын сургууль, цэцэрлэгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, зөвлөмж боловсрууллаа
Сумдын сургууль, цэцэрлэгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, зөвлөмж боловсрууллаа. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас “Сургууль цэцэрлэгийн гамшгийн эрсдэлийг бууруулах” нэгдсэн арга хэмжээг сумдад зохион байгууллаа.

Томилогдсон ажлын хэсэг эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх матрицын аргачлалын дагуу Даланзадгад, Гурвантэс, Ханбогд, Сэврэй, Булган, Манлай, Мандал-Овоо, Цогтцэций, Ханхонгор сумдын ерөнхий боловсролын 17 сургууль, 25 цэцэрлэгийн нийт 210 багш, ажилчдад гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах, арга зүйн заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Мөн сургууль, цэцэрлэгүүдийн аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавхыг тодорхойлж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, зөвлөмжийг боловсрууллаа гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах