Сумын төвийг дахин төлөвлөнө
Хэнтий аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Хот төлөвлөлтийн хүрээлэнтэй хамтран 14 сумын төвийн дахин төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөө боловсруулжээ.
Мэдээллийн алба

Хэнтий аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Хот төлөвлөлтийн хүрээлэнтэй хамтран 14 сумын төвийн дахин төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөө боловсруулжээ.
Төлөвлөгөөнд иргэдийн санал санаачилгыг түлхүү тусгасан байна. Ингээд “Хэнтий аймгийн хөгжлийн гарц-сум орон нутгийн оролцоо” сэдэвт зөвлөлгөөн зохион байгуулж, сум бүрийн ерөнхий төлөвлөгөөг хүлээлгэн өглөө.
Энэ үеэр сумын төвийн дахин төлөвлөлтийн зураг төсөл, малчдын дундын аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зарим төсөл, Хэнтий аймгийн аялал жуулчлалын маршрут, сумдын түүх соёлын өвийг танилцуулах үзэсгэлэн гарч, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарын яриаг хүргэе.


















