Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Сүнсний баяр”-ыг тэмдэглэхгүй байхыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагад үүрэг болгов

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/689 тоот тушаал гарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сүнсний баяр”-ыг тэмдэглэхгүй байхыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагад үүрэг болгов
“Сүнсний баяр”-ыг тэмдэглэхгүй байхыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагад үүрэг болгов. Зураг: МҮОНРТ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/689 тоот тушаал гарлаа. Тус тушаалаар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд зааснаас бусад хэлбэрийн баяр, тэмдэглэлт өдрийг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, нийслэлийн Боловсролын газар, бүх шатны боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нар үүрэг болголоо.

Түүнчлэн цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын хүмүүжил төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц баяр, арга хэмжээнд хүүхдээ оролцуулахгүй байх, амралт чөлөөт цагийг нь зөв зохистой өнгөрүүлэхэд анхаарч, тогтмол хяналт тавьж байхыг эцэг эх, асран хамгаалагч нарт сануулж байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Хуваалцах