Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Superbus гэж юу вэ?

Хичээлийн шинэ жил эхэлж байна. Дахиад л нийтийн тээврийн автобусанд багагүй хугацаагаа өнгөрүүлэх уйтгартай үе ирж байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Superbus гэж юу вэ?
Superbus гэж юу вэ?. Зураг: МҮОНРТ

Хичээлийн шинэ жил эхэлж байна. Дахиад л нийтийн тээврийн автобусанд багагүй хугацаагаа өнгөрүүлэх уйтгартай үе ирж байна. Гэхдээ өдөр бүр сургууль руугаа энэ төмөр хөлгөөр зорчино гээд төсөөлөөд үзвэл нийтийн тээврийн унааны талаарх таны бодол өөрчлөгдөж магад. Superbus –ийг хүлээн авна уу.

Энэ автомашиныг хамгийн анх 2011 онд танилцуулах үед тэр даруй автомашин сонирхогчдын анхаарлыг татаж байсан билээ. Урт их биетэй энэ машин ирээдүйд нийтийн тээврийн унаа ямар байж болохыг илтгэсэн загвартай. Superbus –ийг зохион бүтээхэд Нидерландын Делфтийн Технологийн Их сургуулийн эрдэмтэд гар бие оролцжээ. Машин хөнгөн жинтэй гэдэг утгаараа эрчим хүч зарцуулалт маш багатайгаас гадна өндөр хурдтай. Мөн урт их бие, уужим саруул, тансаг интерьер нь хүмүүсийн харааг булааж байна.

Харин аюулгүй байдлын тал дээр бол Superbus нь өндөр технологийн радар төхөөрөмж болон электрон удирдлагын системээр тоноглогдсон ажээ. Өнгөрсөн онд Superbus –ийн аюулгүйн туршилтууд амжилттай болсон бөгөөд анхны улсын дугаарыг нь олгосон байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/





Түлхүүр үг:Танин мэдэхүй
Хуваалцах