Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчдад гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг олгож байна

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас Цагдаагийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хороотой хамтран “Зөвийг хэвшүүлье” уриатай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчдад гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг олгож байна
Сурагчдад гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг олгож байна. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас Цагдаагийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хороотой хамтран “Зөвийг хэвшүүлье” уриатай сурагчийн аюулгүй байдал сэдэвт сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, зам тээврийн осол, гэмтэл хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зөв дадал хэвшлийн талаар мэдлэг олгож байгаа юм.

Сургалтыг ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн дунд бүлгийн 158 сурагчдад зохион байгуулсан бөгөөд цаашид эцэг, эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч нарыг тус сургалтад хамруулна гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах