Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчдыг тээвэрлэх тусгай маршрутын автобус 11 чиглэлд үйлчилгээ үзүүлж байна

Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрутыг гаргаж өнгөрсөн жилээс туршилтаар явуулж эхэлсэн.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сурагчдыг тээвэрлэх тусгай маршрутын автобус 11 чиглэлд үйлчилгээ үзүүлж байна
Сурагчдыг тээвэрлэх тусгай маршрутын автобус 11 чиглэлд үйлчилгээ үзүүлж байна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрутыг гаргаж өнгөрсөн жилээс туршилтаар явуулж эхэлсэн.

Харин энэ хичээлийн жилд сургуулийн автобусны маршрутыг нэмэгдүүлж нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч найман аж ахуйн нэгж байгууллагын 11 автобусаар 11 чиглэлд сурагчдыг зөөж тээвэрлэж эхлээд байна.

Тодруулбал, “Зүрх уул-5-р сургууль”, “Нисэх-120 мянгат”, “Дамбадаржаа- Хүч бөөний төв”, “Зүүнсалаа-36-р сургууль”, “Нарангийн гол-62-р сургууль”, “Орбит-36-р сургууль”, “Их наран-36-р сургууль”, “Баруун салаа - 105-р сургууль”, “Ботаник -Токиогийн гудамж”, “Шархад -Цайз-Сансрын түнель, “Эмийн ургамал-Баянзүрх цогцолбор сургууль" гэсэн чиглэлд өглөө бүр сургуулийн автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд сурагчид энэхүү автобусаар 200 төгрөг төлөн зорчиж байгаа юм.


Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш буюу есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд эдгээр автобусуудаар нийт 660 гаруй сурагч үйлчлүүлжээ.

Сурагчдын автобусны явсан чиглэл, ААНБайгууллага, цаг, зорчигч

Д/Д ААН-ийн нэр Чиглэл эхлэх цаг Автобусны дугаар IХ/01 Автобус-1 Зүрх уул-5-р сургууль 6:55 1-080 IХ/01 Автобус-1 Нисэх-120.0 мянгат 7:05 1-053 IХ/01 Автобус-3 Дамбадаржаа- Хуч бөөний төв 7:10 3-017 IХ/01 ЦТК Их наран-36-р сургууль 7:15 4-234 IХ/01 Тэнүүн огоо Орбит-36-р сургууль 6:00 9-185 IХ/01 Автобус нэгдэл Зүүн салаа-36-р сургууль 7:03 6-028 IХ/01 НЧБ Баруун салаа - 105-р сургууль 7:25 27-28 IХ/01 Эрдэмтранс Нарангийн гол -62-р сургууль 7:21 13-160 IХ/01 Мяралзаа Ботаник -Токиогийн гудамж 7:20 7-044 IХ/01 Мяралзаа Шархад -Цайз - Сансрын түнель 7:15 7-036 IХ/01 Тэнүүн огоо Эмийн ургамал-Баянзүрх цогцолбор сургууль 6:10 9-246 IХ/02 Автобус-1 Зүрх уул-5-р сургууль 6:55-7:45 1-119 IХ/02 Автобус-1 Нисэх-120.0 мянгат 7:00-7:45 1-058 IХ/02 Автобус-3 Дамбадаржаа- Хуч бөөний төв 7:14-7:55 3-011 IХ/02 ЦТК Их наран-36-р сургууль 7:15-8:10 4-234 IХ/02 Тэнүүн огоо Орбит-36-р сургууль 9-225 IХ/02 Автобус нэгдэл Зүүн салаа-36-р сургууль 6-046 IХ/02 НЧБ Баруун салаа - 105-р сургууль 7:25-8:05 27-028 IХ/02 Эрдэмтранс Нарангийн гол -62-р сургууль 7:21-7:50 13-160 IХ/02 Мяралзаа Ботаник -Токиогийн гудамж 7:20-7:40 7-012 IХ/02 Мяралзаа Шархад -Токиогийн гудамж 7:20-7:45 7-002 IХ/02 Тэнүүн огоо Эмийн ургамал-Баянзүрх цогцолбор сургууль 9-235

Хуваалцах