Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчдын дунд зарласан “Миний мэдэх цацраг” гар зургийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө

Мөн зургийн уралдаанд идэвхтэй оролцсон 23, 45 дугаар сургуулийн 8 сурагчдад өргөмжлөл гардууллаа.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчдын дунд зарласан “Миний мэдэх цацраг” гар зургийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө
Сурагчдын дунд зарласан “Миний мэдэх цацраг” гар зургийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын /дунд, ахлах/ ангийн сурагчдын дунд зарласан “Миний мэдэх цацраг” гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, амжилттай оролцож байр эзэлсэн сурагчдад 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн урлагийн зааланд шагнал гардууллаа.
Гар зургийн уралдаанд:

Тэргүүн байрт Чингэлтэй дүүргийн “Алтан гадас” одонт Лаборатори 23 дугаар сургуулийн 9г ангийн сурагч н.Дуламсүрэн,
Хоёрдугаар байрт Чингэлтэй дүүргийн 5 дугаар 8б ангийн сурагч М.Үжин,
Гуравдугаар байрт Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч Д.Ж. Селуне,
Тусгай байрт Чингэлтэй дүүргийн “Алтан гадас” одонт Лаборатори 23 дугаар сургуулийн 9г ангийн сурагч М.Эгшиглэн нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, номоор шагнаж урамшууллаа.

Мөн зургийн уралдаанд идэвхтэй оролцсон 23, 45 дугаар сургуулийн 8 сурагчдад өргөмжлөл гардууллаа.

Хуваалцах