Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчдын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх олон талт үйл ажиллагааны уралдаант аяныг зохион байгууллаа

Санхүүгийн зохицуулах хорооноос орон нутгийн төлөөлөгчдийнхөө дунд 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор олон талт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сурагчдын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх олон талт үйл ажиллагааны уралдаант аяныг зохион байгууллаа
Сурагчдын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх олон талт үйл ажиллагааны уралдаант аяныг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хорооноос орон нутгийн төлөөлөгчдийнхөө дунд 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор олон талт үйл ажиллагаа зохион байгуулах уралдаант аян зарласан юм. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоёр сарын хугацаатай зарласан уралдаанд аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсүүд идэвхтэй оролцож, зохион байгуулсан үйл ажиллагааны талаар тайлан мэдээлэл, холбогдох материалыг ирүүлээд байна.Говь-Алтай аймаг. Санхүүгийн мэдлэг олгох хичээлХорооны дарга болон Сангийн сайд нарын хамтарсан шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, бүртгэл эрхэлсэн мэргэжилтэн нар орон нутагт Санхүүгийн зохицуулах хороог төлөөлөн ажилладаг юм. Төлөөлөгч нар дунд сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд гар зураг, фото зураг, зурагт хуудас болон зохион бичлэг, эсээ бичлэг, лекц, илтгэл, мэтгэлцээний уралдаан зэрэг олон төрлийн ажил, арга хэмжээг аймгийнхаа тамгын газар, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, санхүү болон бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын дэмжлэг оролцоог түшиглэн зохион байгуулсан байна.Архангай аймаг. Сурагчид Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаатай танилцаж байнаОлон талт үйл ажиллагаа зохион байгуулах аяны хүрээнд төлөөлөгч нар аймгийнхаа Боловсролын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Насан туршийн боловсролын төв болон сумын захиргаад, сургуулиуд, санхүүгийн болон бусад бизнесийн байгууллагуудтай хамтран, сургалт, танилцах аялал, кэйс ярилцлага, сэдэвт хичээл, өдөрлөг зэрэг олон төрөл хэлбэрээр амжилттай явуулжээ. Мөн зохион байгуулж буй үйл ажиллагааныхаа хүрээнд мөнгө, санхүү, хуримтлалын сэдвээр төрөл бүрийн танилцуулах материал, гарын авлага бэлтгэн, хүүхэд багачуудын мэдлэг, боловсролд зориулан түгээжээ.Төв аймаг. "Санхүүгийн боловсрол" сэдэвт гар зургийн уралдаанд ирсэн бүтээлүүдХороо орон нутгийн төлөөлөгчдийнхөө зохион байгуулсан олон талт үйл ажиллагааны тайлан мэдээлэл, холбогдох материалыг нэгтгэж байгаа бөгөөд зохион байгуулалт, сурагчдыг хамруулсан байдал, үйл ажиллагааны ач холбогдол зэргийг тооцон шалгаруулна. Аймгуудад зохиогдсон олон талт үйл ажиллагааг бид цувралаар мэдээлэх болно.

Хуваалцах