Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчдын ширээ, сандал, цүнхний эрүүл ахуйн стандарт болон зөвлөмж

ЕБС-ын сургалтанд хэрэглэгдэх ширээ, сандлын хэмжээ MNS 6582: 2016 стандартаар тогтоож өгсөн. Ширээ сандлын хувьд стандартыг тогтоохдоо биеийн өндрөөр нь сандал ширээний стандартыг тогтоодог юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сурагчдын ширээ, сандал, цүнхний эрүүл ахуйн стандарт болон зөвлөмж
Сурагчдын ширээ, сандал, цүнхний эрүүл ахуйн стандарт болон зөвлөмж. Зураг: МҮОНРТ

- Сурагчдын ширээ, сандал, цүнхний эрүүл ахуйн стандарт болон зөвлөмж -

Ширээ сандлын стан­дарт

ЕБС-ын сургалтанд хэрэглэгдэх ширээ, сандлын хэмжээ MNS 6582: 2016 стандартаар тогтоож өгсөн. Ширээ сандлын хувьд стандартыг тогтоохдоо биеийн өндрөөр нь сандал ширээний стандартыг тогтоодог юм.

Сурагчдын ширээ ба сандлыг нэг болон хоёр суудалтай байхаар тооцно.

I - Тогтмол хэмжээтэй ширээ сандал (ЕБС-ын 1-3 анги)

II - Тохируулгатай хэмжээтэй ширээ, сандал (ЕБС-ын 4-12 анги)

Стандартад нэг метрөндөртэй хүүхэд хэдэн см-ын өндөртэй сандал, ширээн дээр суух вэ гэдгийг тодорхой тусгасан байдаг. Стандартад сурагчдын ширээ, сандлыг зургаан ангил­лаар үйлдвэрлэж, сургуулиуд сурагч­дын өндрийг харгалзан улбар шар, хөх ялгаан, шар, улаан, ногоон, цэнхэр гэсэн зургаан өнгийн таних тэмдгийг хэрэглэнэ гэж заасан. Жишээ нь, 115-130 см өндөртэй хүүхэд хөх ягаан өнгийн тэмдэглэгээ бүхий 50 см өндөр ширээ, 30 см өндөр сандал дээр суух ёстой. Харин 160-175 см өндөртэй ахлах ангийн сурагчид ногоон өнгийн тэмдэглэгээ бүхий 70 см өндөр ширээ, 42 см өндөр сандал дээр суух юм.

Сурагчийн ширээ, сандлын ангилал, өнгийн тэмдэглэгээ

№ Ширээний ангилал Сурагчийн биеийн дундаж өндөр (мм) Өндрийн бүлэг Ширээ, сандлын өндрийн харьцаа Өнгийн тэмдэглэгээ код 1 I 1050 1050-1150 Ширээний өндөр -53 Сандлын өндөр -31 Улбар шар 2 II 1200 1150-1300 Ширээний өндөр -59 Сандлын өндөр -35 Хөх ягаан 3 III 1350 1301-1450 Ширээний өндөр -64 Сандлын өндөр -38 Шар 4 IV 1500 1450-1600 Ширээний өндөр -71 Сандлын өндөр- 43 Улаан 5 V 1650 1601-1750 Ширээний өндөр -76 Сандлын өндөр -46 Ногоон 6 VI 1800 1751< Ширээний өндөр -82 Сандлын өндөр -51 Цэнхэр


Сургуулийн сурагчдын цүнхний хэмжээ

Манай улсад одоогоор цүнхний хувьд мөрдөх стан­дарт гэж байдагггүй. Дэлхийн эрүүл мэндийн бай­гууллагын зөвлөмжид тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байна гэсэн байдаг. Манайд бол 25 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд гурван кг, 25-35 кг жинтэй хүүхдэд 4.5 кг ч юм уу цүнх үүрүүлэх хэрэгтэй гэсэн норм бий. Энэ нормын дагуу эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явах үед цүнхийг нь байнга шалгаж, зайлшгүй хэрэгтэй сурах бичиг, хэрэгслийг нь л өгч явуулж хэвших хэрэгтэй байна. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авахдаа ч мөн адил аль болох өөрсдөө цүнхийг нь тээж явдаг байх нь чухал. Зарим хүүхэд тухайн өдрийн хи­чээлд хэрэглэгдэхгүй ном, дэвтэр, бал зэр­гийг цүнхэндээ хийж, зохих нормыг хэт­рүүлдэг буруу жишиг байдаг юм.

- Цүнхний жинг хэтрүүл­сэнээр эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь юу вэ?

Мэдээж эрүүл мэндэд нь маш муу нөлөөтэй. Нэгдүгээрт хүнд цүнх авч явахад хүндрэлтэй. Хоёрдугаарт өсөлт, нуруу­ны хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс бид эцэг, эхчүүддээ хүү­хэд­­дээ цүнх авахдаа аль болох хөн­­гөнийг нь сонгох хэрэгтэй.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Хуваалцах