Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчид арваннэгдүгээр сарын 6-наас амарна

Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр хуваарьт тусгасан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчид арваннэгдүгээр сарын 6-наас амарна
Сурагчид арваннэгдүгээр сарын 6-наас амарна. Зураг: МҮОНРТ

Сурагчид арваннэгдүгээр сарын 6 буюу ирэх даваа гарагаас эхлэн нэг долоо хоног амарна.

2023-2024 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль дөрвөн улиралд хичээллэнэ.Цар тахлаас хойш сурагчид гурван ээлжээр хичээллэж, өвлийн улирлын амралтыг уртасгаад байсан бол энэ хичээлийн жилээс хуучин хуваариар хамрах БШУ-ы сайдын тушаал гарсан. Тодруулбал:

I улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-наас нэг долоо хоног амарна.II улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.III улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.IV улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр хуваарьт тусгасан байна.

Хуваалцах