Сурагчид энхийг сахиулагчдаар бахархаж явдгаа захидлаар илэрхийлэв
Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас санаачлан ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийн сурагчдын дунд “Энхийг сахиулагчдад илгээх талархлын захидал” хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.
Мэдээллийн алба

Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас санаачлан ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийн сурагчдын дунд “Энхийг сахиулагчдад илгээх талархлын захидал” хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Хөтөлбөрт хамрагдсан 3-12 дугаар ангийн сурагчид БНӨСУ болон Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдад хандан энхийг сахиулах үйлсэд нь амжилт хүссэн, тэдний талаар ямар ойлголттой байдаг болон цэнхэр дуулгатан цэргүүдээрээ бахархдагаа илэрхийлсэн 100 гаруй захидлыг илгээсэн байна.

Эх сурвалж: БХЯ


















