Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сурагчид НҮБ-ын чуулганы загвараар хэлэлцүүлэг өрнүүлж байна

НҮБ-ын загвар чуулганыг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид зохион байгуулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчид НҮБ-ын чуулганы загвараар хэлэлцүүлэг өрнүүлж байна
Сурагчид НҮБ-ын чуулганы загвараар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын загвар чуулганыг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид зохион байгуулж байна. Чуулганд 130 гаруй сурагч оролцож, англи хэл дээр дэлхий дахинаа тулгамдаж байгаа асуудлуудаар мэтгэлцэж, санал бодлоо солилцож байна.

Загвар чуулганы оролцогчид терроризмтэй хэрхэн тэмцэх тухай дэлхийн хэлээр ярилцаж байна. Тодруулбал, хөл бөмбөгийн томоохон тоглолтын үеэр террористууд тухайн тоглолт болж байгаа талбайг барьцаалж, шаардлага хүргүүлээд байгаа тохиолдлыг зохиолжуулж, өөрсдөдөө даалгавар өгсөн. Даалгаварынхаа дагуу ийм хүнд нөхцөлд олон улс асуудалд яаж хандаж, хэрхэн хамтрах тухайд хэлэлцэж байгаа юм.

Энэ мэтчилэн олон улсад хамгийн хүндрэлтэй байгаа дүрвэгсдийн асуудлаар мөн Сирийн босогчид, терроризмын талаар ахлах ангийн сурагчид санал бодлоо хуваалцаж байна. Өөрсдийн хийсэн судалгаандаа үндэслэн бусадтайгаа мэдээлэл солилцож байна. Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ загвар чуулган НҮБ-ын чуулган ямар дэгээр явагддаг, яг тийм журмаар зохион байгуулагдаж байна.

Хүүхдүүд тодорхой нэг улс үндэстний нэрийн өмнөөс төлөөлөл болж НҮБ-ын өндөр индэрт асуудал дэвшүүлж, хэлэлцэж байна. Энэ нь тэдний хувьд дуу хоолойгоо илэрхийлэхээс гадна мэдлэг, чадвараа дээшлүүлэх бас нэг алхам болдог байна. Нэгдсэн үндэсний байгууллагын загвар чуулган гурван өдөр үргэлжилнэ. Дараагийн жилээс хүрээгээ улам тэлж, хөдөө орон нутгаас, өөр бусад орнуудаас ч үе тэнгийнхнээ урьж ирүүлэх төлөвлөгөө хүүхдүүдэд байна.

Хуваалцах