Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчид Орхон аймгийн засаг даргад захидал гардууллаа

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут тус аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Сурагчдын төлөөлөл тус аймгийн Засаг даргатай уулзахдаа цаашид

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчид Орхон аймгийн засаг даргад захидал гардууллаа
Сурагчид Орхон аймгийн засаг даргад захидал гардууллаа. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут тус аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Сурагчдын төлөөлөл тус аймгийн Засаг даргатай уулзахдаа цаашид бусад сургуулийн нөхөд, аав, ээж, томчуудад хандаж хог хаяглаа ашиглан хэрэгтэй зүйлс хийх, хогийг ангилан ялгаж хэвших шаардлагатай байгаагаас гадна Эрдэнэтийн ойр орчимд байрлах амралт зугаалгын цэгүүдэд хог ангилан ялгаж хаях цэг байдаггүй тухай ярьж байлаа. Мөн тус сургуулийн сурагчдын бичсэн захидлыг Засаг дарга Д.Батлутад гардуулан өгөв.

Тэд сургууль дээрээ хаягдал ашиглан гар урлалын зүйл бүтээх 2 сарын аян өрнүүлсэн байна. Энэ аяны хүрээнд сургалт явуулж, гар зураг, бүтээлийн уралдаан зарлажээ. Тус аянд 1-4 дүгээр ангийн нийт 460 сурагч оролцсон бөгөөд сургуулиараа болон гэртээ хог хаягдлаа ангилан ялгаж хэвшсэн аж.

Хуваалцах