Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Сурагчид шинэ сургуульдаа хичээллэж эхэллээ

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах улсын тэргүүний 58 дугаар сургуулийн хичээлийн III байр буюу 620 хүүхдийн суудалтай бага сургууль шинээр нээгдэж, өнөөдрөөс сурагч, хүүхэд багачуудаа хүлээн авч эхэллээ.

НС
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчид шинэ сургуульдаа хичээллэж эхэллээ
Сурагчид шинэ сургуульдаа хичээллэж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах улсын тэргүүний 58 дугаар сургуулийн хичээлийн III байр буюу 620 хүүхдийн суудалтай бага сургууль шинээр нээгдэж, өнөөдрөөс сурагч, хүүхэд багачуудаа хүлээн авч эхэллээ. Тус дүүргийн хүн амын нягтаршил ихтэй 15-17 дугаар хорооны хүүхэд багачуудгэртээгээ ойрхон сургуультай болсонд эцэг, эхчүүд сэтгэл хангалуун байна.

Өмнө нь гурван ээлжээр хичээллэдэг байсан тус сургууль ийнхүү байртай болсноор хоёр ээлжээр хичээллэх таатай орчин бүрдлээ. Хамгийн гол нь нар тусах буюу байгалийн гэрэлтүүлэг ашиглалтыг сайн шийдэж өгсөн нь тус сургуулийн бас нэг онцлог юм.

Хуваалцах