Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчид Туул голын экосестем, усны бохирдолын талаарх мэдлэгээ ахиуллаа

Үүний зэрэгцээ сургалтанд хамрагдсан хүүхэд залууст усны зохистой хэрэглээ, саарал усыг ашиглах нөөц боломж, манай улсын сайн туршлагыг танилцуулах аялалыг зохион байгуулав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчид Туул голын экосестем, усны бохирдолын талаарх мэдлэгээ ахиуллаа
Сурагчид Туул голын экосестем, усны бохирдолын талаарх мэдлэгээ ахиуллаа. Зураг: МҮОНРТ

ШУА-ын Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид “Ногоон тууз” аянд нэгдэж сурагчдад экологийн сургалт зохион байгууллаа.

ШУА-ын Ургамлын аймаг, ангилалзүйн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Ө.Энхмаа "Туул гол орчмын ургамал", Гидробиологи, загас судлалын лабораторийн эрхлэгч, доктор Ч.Аюушсүрэн "Туул голын загас, усны амьтад", Микробиологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Гантуяа "Цэвэр ус ба бичил биетэн" сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтанд нийслэлийн “Эрдмийн өргөө” цогцолбор, “Амгалан” цогцолбор, 117, 28, 17, 93, 40, 75 дугаар сургуулийн ахлах дунд ангийн 80 гаруй сурагч оролцлоо.

Үүний зэрэгцээ сургалтанд хамрагдсан хүүхэд залууст усны зохистой хэрэглээ, саарал усыг ашиглах нөөц боломж, манай улсын сайн туршлагыг танилцуулах аялалыг зохион байгуулав.

Хүүхдүүд “MCS Coca Cola” кампанийн саарал ус цэвэршүүлэх үйлдвэртэй танилцаж, хаягдал усыг шүүн дахин цэвэршүүлэх арга технологитой танилцлаа.

Хуваалцах