Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Сурагчийн аюулгүй байдал” АСК тэмцээнд 10798 сурагч хамрагдана

Тухайн тэмцээний гол зорилго нь өсвөр насны сурагчдад хулгай, мансууруулах төрлийн бодис, хүн худалдаалах, барьцаалах гэмт хэрэг болон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул осол эрсдэлээс хэрхэн өөрсдийгөө хамгаалах чадвар эзэмшүүлэх мэдлэг олгоход оршиж байгаа ажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сурагчийн аюулгүй байдал” АСК тэмцээнд 10798 сурагч хамрагдана
“Сурагчийн аюулгүй байдал” АСК тэмцээнд 10798 сурагч хамрагдана. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөсөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяны хүрээнд тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, прокурорын газар, цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн газар , Боловсролын хэлтэс, мэргэжлийн хяналтын газраас дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдын дунд "СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” АСК тэмцээнийг энэ сарын 19-ний өдөр зарлаж нээлтээ хийж байсан билээ.

Тухайн тэмцээний гол зорилго нь өсвөр насны сурагчдад хулгай, мансууруулах төрлийн бодис, хүн худалдаалах, барьцаалах гэмт хэрэг болон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул осол эрсдэлээс хэрхэн өөрсдийгөө хамгаалах чадвар эзэмшүүлэх мэдлэг олгоход оршиж байгаа ажээ.

"Сурагчийн аюулгүй байдал” АСК тэмцээн нь гурван үе шаттай бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл явагдаж дүнгээ гаргах юм. Тэмцээн нь багийн мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн ахлагчид болон оролцогчдын дундах асуулт хариултын тэмцээний нийлбэр дүнгээр ялагчаа тодруулах юм байна. Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнээр Хан-Уул дүүргийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд ажиллах бөгөөд ерөнхий боловсролын 52, 75 дугаар сургуулийн тэмцээний шүүгчээр ИТХ-ын даргын зөвлөх Ц.Эрдэнэ, ИТХ-ын ХТХШСХХ-ийн дарга Т.Алтанцоож, дүүргийн прокурорын газрын Ахлах прокурор Х.Жанибек, Цагдаагийн 1-р хэлтсийн дарга C.Хүрэлбаатар, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч Г.Баянбямба, Боловсролын хэлтсийн Албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Лхагвадэмбэрэл нар ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээнд дүүргийн төрийн 9793, төрийн бус 1009 нийт 10798 ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид хамрагдахаар болжээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяны хүрээнд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс"СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ном, гарын авлагыг нийт сургуулиудад хүргүүлсэн байна.

Эх сурвалж: Улсын Прокурорын газар

Хуваалцах