Сурагчийн дүрэмт хувцас 66-120 мянган төгрөгийн үнэтэй байна
Хичээлийн шинэ жилээр нэг хүүхдийн хичээлийн бэлтгэлийг хангахад ойролцоогоор 200 гаруй мянган төгрөг болох тооцооллыг эцэг, эхчүүд гаргажээ.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрийн "Хөндөх сэдэв" булан: Хичээлийн шинэ жилээр нэг хүүхдийн хичээлийн бэлтгэлийг хангахад ойролцоогоор 200 гаруй мянган төгрөг болох тооцооллыг эцэг, эхчүүд гаргажээ. Тэдний хувьд худалдан авалт хийхдээ аль болох үндэсний үйлдвэрлэгчдийг сонгож байгааг хэлж байсан. Эцэг эхчүүд зөвхөн дүрэмт хувцас худалдаж авахад жил бүр 30-40 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа байдаг байна. /2019.08.19/


















