Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сураггүй алга болсон 12 настай хүүхдийг олж, ар гэрт нь хүлээлгэж өгчээ

хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сураггүй алга болсон 12 настай хүүхдийг олж, ар гэрт нь хүлээлгэж өгчээ
Сураггүй алга болсон 12 настай хүүхдийг олж, ар гэрт нь хүлээлгэж өгчээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 12-нд “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 12 настай, эрэгтэй хүүхэд оршин суух газраасаа сураггүй алга боллоо” гэсэн дуудлага бүртгэгджээ. Энэ мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газраас Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нартай хамтран эрэн сурвалжлалтыг шуурхай зохион байгуулж, хүүг энэ сарын 13-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Иймд иргэдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах