Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сураггүй алга болсон 13 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товог-Уул” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн Б-гийн 13 настай охин энэ сарын 07-ны өдрийн 08:00 цагийн орчим явганаар мал

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сураггүй алга болсон 13 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Сураггүй алга болсон 13 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товог-Уул” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн Б-гийн 13 настай охин энэ сарын 07-ны өдрийн 08:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Охиныг алга болсон талаарх дуудлагыг наймдугаар сарын 08-ны өдрийн 11:27 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 албан хаагч, аймгийн Цагдаагийн газрын 8 алба хаагч, орон нутгийн 31 хүн, ар гэрийн 15 хүн, нийт 61 хүн, 4 автомашин, 2 мотоцикльтойгоор явуулж байгаа юм.

Мөн өчигдөр ”Хулстайн нуур”, “Түрүүний нуур”, “Түрүүн шугуй” гэдэг газруудаар 90 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоож, өнөө өглөө 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Хуваалцах