Сураггүй алга болсон гадаадын иргэдийг хайж байна
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар 10 дугаар сарын 18-ны өдөр "Ууланд 3 хоног аялаад ирнэ" гэж яваад сураггүй алга болоод байна.
Мэдээллийн алба

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар 10 дугаар сарын 18-ны өдөр "Ууланд 3 хоног аялаад ирнэ" гэж яваад сураггүй алга болоод байна.
Энэ талаарх дуудлагыг 10 дугаар сарын 25-ны өдрийн 01:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 6 алба хаагч, Тагнуулын газрын 1 алба хаагч, Цагдаагийн газрын 13 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, ар гэрийнх нь 2 хүн, нийт 36 хүн, 5 автомашин, 5 морь, 1 нохойтой 3 бүлэгт хуваагдаж эрлийн ажиллагааг эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл сураггүй болсон гадаадын харьяат иргэдийг олоогүй байна.
Одоогоор эрлийн гурван бүлэг гарч, Алаг-Эрдэнэ сумын сумын 6 дугаар багийн “Ар голын-Эх” гэдэг газраас “Байцын хад” гэдэг газар хүртэл, “Нуурт хөндий”, Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн “Шимийн-Агь” зэрэг газарт тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүн хүрээгүй тул өчигдөр орой 20:30 цагт түр зогсоож, өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар өнөөдөр 07:30 цагт Хатгал тосгоны чиглэлд хөдлөөд байгаа аж.


















