Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сураггүй алга болсон хүүгийн цогцсыг олжээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн нутагт 6 настай эрэгтэй Б.Амгаланбаяр 10 дугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагийн орчимд тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй алга

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сураггүй алга болсон хүүгийн цогцсыг олжээ
Сураггүй алга болсон хүүгийн цогцсыг олжээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн нутагт 6 настай эрэгтэй Б.Амгаланбаяр 10 дугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагийн орчимд тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй алга болсон тухай мэдээлэл 10 дугаар сарын 28-ны өдрийн 05:58 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Хүүг эрэн хайх ажиллагааг тус аймгийн төрийн албан хаагчид болон сайн дурынхны оролцоотойгоор зохион байгуулсан байна.

Гэвч харамсалтай нь өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 29-ний 16:00 цагийн орчимд хүүгийн цогцсыг гэрийнх нь ойролцоох таггүй тараншейны нүхнээс олжээ. Урьдчилсан байдлаар хүүг таггүй траншейны нүхэнд унаж, амиа алдсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Энэ хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Хуваалцах