Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сураггүй алга болсон охин одоог болтол олдоогүй хэвээр байна

Онцгой байдлын албанаас ирүүлсэн мэдээгээр Замын үүд суманд сураггүй алга болсон 8 настай охин одоог болтол олдоогүй хэвээр байна. Өчигдөр Замын-Үүд

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сураггүй алга болсон охин одоог болтол олдоогүй хэвээр байна
Сураггүй алга болсон охин одоог болтол олдоогүй хэвээр байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын албанаас ирүүлсэн мэдээгээр Замын үүд суманд сураггүй алга болсон 8 настай охин одоог болтол олдоогүй хэвээр байна. Өчигдөр Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсээс 12 алба хаагч, УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалттай ангийн 20 алба хаагч, Онцгой байдлын хэлтсийн 11 алба хаагч, 1 автомашинтай нийт 43 хүн, 1 автомашинтай Замын-Үүд сумын 1, 2, 3, Сүлд, Борхойн багуудын нутаг дэвсгэрээр эрлийн ажиллагааг 23:50 цаг хүртэл зохион байгуулж, өнөөдөр эрлийг дахин эхлүүлэхээр болсон байна.

Мөн үүнээс гадна Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 16 настай Энхболд гэдэг хүү найзынхаа төрсөн өдөрт очино гээд 1 км-ийн зайтай байдаг найзынх руугаа өдөр 15 цагт гарсан ч одоо болтол сураггүй байна. Түүнийг сумынх нь 11 хүн өглөө 6 цаг болтол эрэн хайсан ч олдоогүй байна.

Өнөө өглөө 7 цаг 25 минутад эрлийн ажиллагааг дахин эхлүүлжээ.

Хуваалцах