Сураггүй бологсдын төлөө залбирал үйлдэв
Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн зорчиж явсан 475 зорчигч бүхий “Sewol” аяллын хөлөг онгоц Өмнөд Чолла мужийн Жиндо арлын ойролцоо энэ сарын 16-ны өдөр осолдсон билээ. Хөлгөөр зорчиж явсан 179 зорчигчийг аварсан.
Мэдээллийн алба

Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн зорчиж явсан 475 зорчигч бүхий “Sewol” аяллын хөлөг онгоц Өмнөд Чолла мужийн Жиндо арлын ойролцоо энэ сарын 16-ны өдөр осолдсон билээ. Хөлгөөр зорчиж явсан 179 зорчигчийг аварсан. Одоогоор хөлгийн орчмоос 154 хүний цогцос олдон, үлдсэн хүмүүсийг сураггүй болсонд тооцоод байна.
Өнгөрсөн лхагва гарагт Солонгосын хэдэн зуун ард иргэд тэдгээр сураггүй болсон сурагчдын төлөө залбирал үйлдлээ. Онгоц сүйдсэн өдөр 174 хүн аврагдсанаас хойш дахин нэг ч амьд хүн гараагүй байгаа билээ.
Аврах албаныхан осолд өртөгсдийн ар гэрийнхэнд амьд хүн олдох боломжгүй болсныг дуулгаад байгаа бөгөөд өнөөдрөөс аврах ажиллагааг зогсоож, осолдсон онгоцыг уснаас гаргах ажил эхлэх юм.






























