Сураггүй болсон 48 настай эрэгтэйг эрэн хайх ажил үргэлжилж байна
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Өнгөлжин” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 150 км-т/ Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат иргэн С /48 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/
Мэдээллийн алба

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Өнгөлжин” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 150 км-т/ Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат иргэн С /48 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 13:40 цагт хүлээн авчээ.
Хэнтий аймгийн Биндэр сумын Байгаль хамгаалагч Б.Батбаяраар ахлуулсан 12 хүн, 2 автомашин, хамт самар түүж байсан 11 хүн, 1 автомашин, нийт 23 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Эрэн хайх ажиллагаанд нэмэлтээр Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй явах гэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


















